Цөлжилттэй тэмцэх энэ өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 оны нэгдүгээр сарын 30-нд зарласан билээ. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг 1994 оны зургаадугаар сарын 17-нд баталсантай холбоотойгоор уг өдөр бий болжээ. Уг конвенцид 195 улс нэгдсэнээс Монгол улс 1996 онд нэгдэн орж, эхний 50 улсын нэг болж байв. Байгаль эх дэлхийгээ хайрлацгаая.
#музейн100жил
#БайгалийнТүүхийнМузей
#цөлжилтийнэсрэгөдөр
#WorldDaytoCombatDesertificationandDrought