НАМСРАЙН ЖАВЗМАА НЬ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ.
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН МУЗЕЙ ҮҮССЭНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ НАМСРАЙН ЖАВЗМАА НЬ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ.
📍Монголын Музейн түүхийг бичилцэж, бүх шинжлэх ухааны уулзвар болох байгалийн шинжлэх ухааны салбар, Байгалийн Түүхийн Музейн үзүүллэг дэглэлт, сан хөмрөгийн баяжилт хийх судалгаа, шинжилгээ, үзмэр цуглуулгын төрлийг чихмэлийн цуглуулгаар баяжуулахад идэвх санаачилга гарган ажиллаж түүнчлэн Монголын музейн түүхэнд анх удаа палеонтологийн олдвороор дагнасан "Үлэг гүрвэлийн төв музей"-г үүсгэн байгуулан удирдаж явсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 96 дугаар зарилгаар Байгалийн Түүхийн Музейн Лабораторийн эрхлэгч НАМСРАЙН ЖАВЗМААД Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээлээ.
✅МУСГЗ Н.Жавзмаа нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Гүнбулагт төрсөн. 1980-1992 онуудад Бүгд Найрамдах Болгар улсын Софи хотын их сургуулийг Аялал, жуулчлалын газарзүйн менежер, МУИС-ийг Байгаль шинжлэлийн багш, агнуурзүйч мэргэжлээр тус тус дүүргэж 2004 онд Бүгд Найрамдах Болгар улсын Софи хотын их сургуульд Шинжлэх ухааны мастер хамгаалсан оюунлаг хүмүүн юм. Тэрээр СУИС-ын Соёл судлалын докторант бөгөөд 1992 оноос эхлэн Байгалийн шинжлэх ухаан болон Соёлын салбарт тасралтгүй 32 жил эрхлэгч, захирал, хэлтсийн даргаар ажиллаж байгаа билээ.
✅Музейн Захирлаар ажиллах хугацаандаа Монгол Улсад соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворуудаар музейн сан хөмрөгөө баяжуулах, баримтжуулан хадгалах, гадаад орнуудад байгаа олдворуудаа олж тогтоон мэдээллийн нэгдсэн сантай болох, соёлын өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж олны хүртээл болгон ажилласан нь 2013 оноос нийтэд үйлчлэхгүй байсан одоогийн Байгалийн түүхийн музейн үйл ажиллагаа явуулж буй суурийг бий болгож 2019 онд Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэн зохион байгуулсан их гавьяатан билээ.
✅2013 онд Монголд анх удаа Улсынхаа нийслэл төв талбай Сүхбаатарын талбайд аварга том үзэсгэлэнгийн түр байр бариулж “Т-Батаар гэртээ ирлээ” үзэсгэлэнг дэглэн гадаад, дотоодын иргэд, хүүхэд багачуудад олон нийт, монголыг зорин ирсэн жуулчдад үзэсгэлэнгээ үзүүлж асар богино хугацаанд улсын төсөвт 120 сая гаруй төгрөгийг төвлөрүүлж, Монгол улсын музейн түүхэнд төдийгүй соёл урлагийн салбарт гаргаагүй дээд амжилтыг тогтоож байсан юм.
✅Монгол улсад "Үлэг гүрвэлийн төв музей"-г шинээр байгуулж хүүхдэд зориулсан “Бяцхан палеонтологич” боловсролын хөтөлбөрөө анхлан боловсруулж 2017 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр ирсэн болно. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь эртний амьтан, ургамлын олдворууд хэрхэн музейд үзмэр болж орж, ирдэг мөн түүнчлэн ямар дамжлагуудаар музейн үзмэр болдог талаар хүүхдүүдийн сонирхол татахуйц үлгэрчилсэн хөтөлбөр юм.
🖋Н.Жавзмаа нь 2001-оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлүүд хэвлүүлж, 100 гаруй үзэсгэлэнгүүдийг дэглэж, 150 гаруй байгалийн шинжлэх ухааны хялбаршуулсан хүүхдийн нэвтрүүлгүүдийг бие даан хөтлөн МҮОНТ-ийн радиогоор соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй явуулж байна. Жишээлбэл: Оюунлаг оюутан ЭШХурлыг өнөөг хүртэл тасралтгүй амжилттай хэрэгжүүлсээр байна.
👍Хийсэн, бүтээсэн нь олноо хүндлэгдсэн Анчин бүсгүй Н.Жавзмааг буу мөрлөөгүй яваагаар төсөөлөхийн аргагүй билээ. Тэнгэр заяат эрхэмсэг эмэгтэй ийнхүү төрдөө үнэлүүлж, түмэн олон, хамт олныхоо магнайг тэнийлгэлээ.
👏Музейн салбарын нийт удирдлага, ажилтан албан хаагчид, музейн үзэгч, үйлчлүүлэгч мянга мянган үзэгчдийн өмнөөс танд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн баяр хүргэе.
2 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
678
7 хоногт
5537
Сүүлийн сард
22903
Сүүлийн жилд
76220
Нийт хандалт
76220
Санал хүсэлт илгээх