ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн “Монгол хэлний тухай хууль”-д заасан үүргийнхээ хүрээнд МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран төрийн албан хаагчдад зориулсан “Монгол бичгийн гарын авлага” номыг бэлтгэсэн юм. Тус гарын авлагыг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу бичиж боловсруулсан.
Зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй монгол бичгээ сурч, хэрэглэх хүн бүхний зөв уншиж бичих, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх, хэрэглээ болгох хүсэлтэй хүн бүхэнд зориулан цахим хуудастаа байршууллаа.