“Байгалийн өв судлал”

“Байгалийн өв судлал”

Бид “Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний цуврал бүтээлийнхээ анхны дугаарыг 2014 онд Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан хэвлэн гаргасан. Энэ дугаарт Байгалийн түүхийн музейн үүсч хөгжсөн түүх, тус музейн геологи, ургамал, шавьж, загас хоёрнутагтан мөлхөгч, шувуу, хөхтөн амьтны төрөлжсөн сан хөмрөг тус бүрд бүртгэлтэй байгаа биологийн цуглуулгуудын зүйлийн бүрдэл, тоо хэмжээ, үзмэрийн төрөл, түүхэн цаг хугацаанд сан хөмрөгийг бүрдүүлсэн эрдэмтэн, судлаачид, тэдгээрийн цуглуулгын зүйлийн бүрдэл, тоо хэмжээг нэгтгэн боловсруулсан судалгааны ажлыг танилцуулсан юм.

“Байгалийн өв” бүтээлийн 2 дахь дугаарыг Улсын төв музейн Байгалийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан, музейн сан хөмрөгийг хамгийн олон тооны цуглуулгаар баяжуулсан, хөхтөн амьтан судлаач Санжийн Цагааны хөдөлмөр бүтээлд зориулан гаргалаа. Энэхүү бүтээлд судлаач С. Цагааны музей судлал, эрдэм судлалын ажлын эмхэтгэл, түүний эрдэм шинжилгээний болон үзмэр цуглуулгын ажлын тайлан, музйен сан хөмрөг дэх цуглуулгуудыг ургамал, шувуу, хөхтөн амьтны чиглэлээр нэгтгэн дүгнэсэн өгүүлэл, бүртгэл бүхий бүх цуглуулгын жагсаалт, хамтран зүтгэгчдийн дурсамж зэргийг багтаасан болно.

Сэтгэгдэл

  1. avatar
    Reply
    John Doe says

    There have been human health concerns associated with the consumption of dolphin meat in Japan after tests showed that dolphin meat contained high levels of mercury.