Ургамлын танхим

Түүнээс гадна эмийн, хүнсний болон бусад ач холбогдлоор өндөр ургамлын цуглуулгууд бий. Музейн ургамлын сан хөмрөгт 68 овогт хамаарах 282 төрлийн 538 зүйл ургамлын 2000 шахам хатаадас хадгалагдаж байдгийн дотор монгол оронд ховор, нэн ховор болон улаан номонд бүртгэгдсэн нэлээд хэдэн төрөл зүйлийн цуглуулга байдаг. Түүнээс гадна эмийн, хүнсний болон бусад ач холбогдлоор өндөр ургамлын цуглуулгууд бий.

Ургамлын танхим нь 2 хэсэгтэй, эхний хэсэгт эртний ургамалжилтын онцлог, ургамлын үүсэл гарлын тухай болон тэдгээрийн төлөөлөгчдийг үзүүлсэн үзмэрүүд дэглэгдсэн байгаа.

Дараагийн хэсэг нь одоогийн монгол орны ургамалжилт ургамлын аймгийн тухай үзүүлсэн танхим бөгөөд энд байгалийн бүс бүслүүрийн онцлог, тэдгээрт зонхилон ургах ургамлын төлөөлөгчид, эм, хүнс болон техникийн зэрэг ашигт ургамлуудыг тэдгээрээр хийсэн бүтээгдхүүний хамт дэглэн үзүүлсэн нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Мөн монгол орны унаган ба завсрын унаган ургамлуудыг тархацаар заан үзүүлсэн нь монгол орны ургамалжилт бүрэлдэн тогтох үйл явцыг тайлбарлахыг оролдсон танин мэдэхүй болоод шинжлэх ухааны ач холбогдолтой үзмэр үзүүллэг юм.

Дэлхий дээр 5 зүйлийн чацаргана ургадгийн нэг зүйл нь манай оронд ургадаг, гуравдагчийн голын татмын ойн үлдвэр ургамал төдийгүй, эмийн болон хүнсний өндөр ач холбогдолтой ургамал учраас түүнийг тусгайлан үзүүлсэн сонирхолтой үзмэр бий.

Сэтгэгдэл

  1. avatar
    Reply
    John Doe says

    There have been human health concerns associated with the consumption of dolphin meat in Japan after tests showed that dolphin meat contained high levels of mercury.