Хөхтөн амьтан

Хөхтөн амьтны сан хөмрөгт 8 баг 21 овгийн 90 зүйл амьтны чихмэл, арьс, эвэр, гавлын ясны цуглуулга бий. Хөхтөн амьтдыг үзэгчидэд ойр сонирхолтой байлгах үүднээс таг, тайга, ойт хээр, хээр, говь цөлийн бүсийн экосистемийг байгалийн зурсан зурагтай зохицуулан дэглэн үзүүлдэгээрээ онцлог юм. Хөхтөн амьтны чихмэлүүдийг МУСГЗ Л.Цэвэл , өөрийн унаган шавь чихмэлийн мастер Д.Дагиймаа нар гардаж агнаж хийсэн түүхтэй. Хөхтөн амьтны сан хөмрөгт Монгол орны улаан номонд орсон 30 зүйл хөхтөн амьтдаас 23 зүйл нь хадгалагдаж байна


Тахь танхимын тайлбар

Уг танхимыг 2007 онд тахийг нутагшуулж байгаа Хустайн БЦГ, Тахийн тал, Хомын тал зэрэг газруудаас 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. 1972 оноос монгол оронд зэрлэгээр огт байхгүй болсон монгол тахийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Хустайд 1992 онд анх нутагшуулсан. Монгол нутагшуулсан тахийн анхны азраганы чихмэл болон түүний хамгийн сүүлчийн унага зэргийг чихмэл болгон тухайн оршин байгаа нутаг орны байгалийн зургийн хамт дэлгэн үзүүлсэн.


Тал хээрийн экосистемыг харуулсан диорам

Төв азийн монголын тал хээрийн унаган амьтад туруутанаас цагаан зээр, мэрэгчидээс тарвага, зурам, махчдаас өмхий хүрэн, дорго зэрэг амьтдыг чихмэл болгон хийж байгалийн дэлгэмэл уран зургаар чимэглэн диорам хэлбэрээр үзэгч олны хүртээл болгодог.


Говийн экосистемыг харуулсан диорам

Дэлхийд гайхагддаг өөр хаа ч давтагдашгүй өвөрмөц зүй тогтолтой говийн диорамыг байгалийн үзэсгэлэнт амьтан хавтгай гөрөөс, бөхөн гөрөөс, хар сүүлт гөрөөс, хулан адуу, тахь адуу, говийн дэлдэн зараа зэрэг монголд нэн ховор, ховор унаган амьтдыг харуулсан манай музейн шилдэг үзмэрүүдийг үзэж сонирхож болно.


Ойт хээрийн экосистемыг харуулсан диорам

Тухайн экосистемын хувьд байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн нутаг бөгөөд амьтдын хувьд хамгийн баялаг ихтэй бүслүүр юм. Манай музейн амьтдын хувьд хамгийн баялаг үзмэрүүдтэй танхим юм. Ойт хээрийн бүслүүрт оршин амьдардаг ойн хүрэн баавгай, шилүүс мий, шивэр хандгай, халиун буга, бор гөрөөс, чандага туулай, ойн солонго, ойн үен, зэрлэг гахай, баданга хүдэр, ойн улаан огтоно, ойн хүрэн огтоно, ширгийн огтоно, жирх зэрэг амьтад байдаг.

Сэтгэгдэл

  1. avatar
    Reply
    John Doe says

    There have been human health concerns associated with the consumption of dolphin meat in Japan after tests showed that dolphin meat contained high levels of mercury.