ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай веб сайтад зочилсон таны энэ өдрийн амар амгаланг айлтгая!


Та, манай сайтад зочилсноор, өргөн уудам нутагтай Монгол орны асар уудам тал хээр, хангай говийн баян тансаг байгалийн хараа булааж сэтгэл татам ховор нандин зүйлсийг ихэвчлэн биет үзүүлэнгээр харуулсан танхимуудтай багахан цагийн дотор танилцаж байгалийн өв соёлоор бахархан, цаашид улам гүнзгий үзэж танилцах сурч, судлах санаа төрж сэтгэлийн таашаал авах болно гэдэгт итгэж байна.

Байгалийн Түүхийн Музейн хамт олон бид, Монгол орны байгалийн баялаг болсон хосгүй ховор дурсгал, үнэт зүйлсийг цуглуулан боловсруулж, судлаж өөрийн орны иргэд болоод гадаадын зочин жуулчдад танилцуулж үйлчлэн тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаадаа бахархдаг билээ.

Бид орчин цагийн музейн стандарт болон үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан барилга байгууламжтай болох, ажиллагсадын үйлчилгээний соёл, мэдлэг чадварыг дээшлүүлэн музейн үйлчилгээнд олон улсын стандарт, шаардлагыг хангаж ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эрхэм та энэ удаа, өргөтгөн шинэчилсэн манай сайтад зочилсноор Байгалийн түүхийн музейтэй танилцахын хамт, ажил бүтээлийн шинэ санаа, харилцааны ашигтай чиглэлийг олж авна гэдэгт итгэж байна.

Эрхэм зочин таныг манай веб сайтад тав тухтай аялан саатаж, оюуны болон сэтгэлийн таашаал авч, эрч хүч урам зоригоо нэмэхийг урьж байна.


ТУН УДАХГҮЙ ҮЗЭГЧ ТА БҮХЭНТЭЙГЭЭ ШИНЭ БАРИЛГА, ШИНЭ ДЭГЛЭЛТТЭЙГЭЭР УЧРАН ЗОЛГОХЫН ЕРӨӨЛ ТАВЬЯ

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ .................. Н.ЗОРИГТБААТАР