Байгалийн түүхийн музей байнгын үзүүллэгээ шинэчлэн 2022 оны 11-р сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ. Музейн байнгын үзүүлэгийн 3528 м.кв талбайд цуглуулгын 36 хүртэлх хувийг байгалийн шинжлэх ухааны үндэслэлтэй, он цагийн дараалал бүхий үнэн зөв, бодит мэдлэг, мэдээлэл олгохоор системтэй дэглэн нийтэд үйлчилж байна. Музейн нэгдүгээр давхарт ертөнцийн үүсэл хөгжил (ертөнцийн үүсэл, нарны аймаг, нар сар дэлхий, дэлхийн гадаад, дотоод бүтэц), хоёрдугаар давхарт амьдралын үүсэл хөгжил (эрт төрмөл, дунд төрмөл, шинэ төрмөл, хүний үүсэл хөгжил), Монгол орны газарзүй, геологи, гуравдугаар давхарт биологийн олон янз байдал (ургамал, шавж, загас, хоёр нутагтан, мөлхөгч,  шувуу, хөхтөн амьтад)-ын үзүүлэгийн танхим болон галерей, түр үзэсгэлэн, боловсролын танхимтай ба Augmented Reality буюу AR, Virtual Reality буюу VR зэрэг орчин үеийн техник, технологийн дэвшлийг үзүүллэг дэглэлтэд ашиглаж байна.

Музейн шинэ танхимын нээлттэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагыг дараах холбоосоор орж үзнэ үү.