БАЙГАЛИЙН ТҮҮХЙН МУЗЕЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ
Байгалийн Түүхийн музей нь Америкийн Монгол судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Сан хөмрөгийн менежмент- “Эд өлгийн зүйлийг үзэсгэлэнд бэлтгэх: Эх төрх, бүрэн бүтэн байдлыг хангах тээвэрлэлтийн бэлтгэл, хадгалалт хамгаалалтын музейн стандарт”сэдвээр цахим сургалтыг зохион байгуулах гэж байна. Цахим сургалтыг Leerform Fabrication Brooklyn-ийн тусгай төслүүдийн захирал, урлагийн бүтээлийн ложистик Каспер Харгривс хөтлөн явуулна.
Сургалтад оролцогчид:
– Сан хөмрөгч
– Эрдэм шинжилгээний ажилтан
– Үзэсгэлэнгийн куратор
– Сэргээн засварлагч
– Чихмэлчин
– Бүртгэл мэдээллийн санч
– Арга зүйч
Сургалт зохион байгуулах хэлбэр:
– Цахим /Zoom/
Холбоос:
– Zoom Meeting https://us02web.zoom.us/j/83709359829… Meeting ID: 837 0935 9829 Passcode: 691472
Та бүхнийг сургалтад идэвхтэй оролцохыг урьж байна.