Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Эзэн Чингис хааны мэндэлсэн  Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе!
Монголчууд энэ өдрийг 2012 оноос ёслон тэмдэглэж эхэлсэн билээ.
Эзэн богд Чингис хааны билиг сургаалаас …
“Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай
Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү”
“Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно
Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү”