2023.03.10-ны өдөр Байгалийн түүхийн музейгээс А.Айшагүл захиралтай Баян-Өлгийн музейн хамт олонд зориулж сургалт, зөвлөгөөг бүтэн өдрийн туршид зохион байгууллаа. Баян-Өлгийн мэргэжилтнүүдэд дараах чиглэлүүдээр сургалт зохион байгуулав.
Сургалтаар:
Боловсрол, Маркетингийн хэлтэс
1. Музейн тайлбар, Тайлбарлагчийн ёс зүй (Тайлбарлагч Г.Буянжаргал)
2. Музейн танилцуулга, маркетингийн үйл ажиллагаа (БМХ-ийн дарга О.Соронзонболд)
3. Музейн боловсролын ажил, төлөвлөлт (Боловсролын ажилтан Т.Мөнхтүвшин)
Эрдэм шинжилгээний хэлтэс
1. Хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, танилцуулга (ЭШХ-ийн дарга Т.Тодгэрэл)
2. Биологийн төрөл зүйлийг цуглуулах, боловсруулах, тодорхойлох арга зүй
• Хоёр нутагтан (ЭША Б.Хосбаяр)
• Мөлхөгчид (ЭША Б.Хосбаяр)
• Ургамал (ЭША Б.Бадамцэцэг)
3. Эрвээхэйн амьдралын эргэлт сэдэвт боловсролын ажил (ЭША Г.Цэцэгбадам)
4. Ургамал, шавжийн цуглуулгыг боловсруулах, тодорхойлох ажлын явцтай биечлэн танилцах (ЭША Б.Бадамцэцэг, Г.Цэцэгбадам)
Үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтэс
1. Хөхтөн амьтад цуглуулах арга зүй (ҮҮХ-ийн дарга Н.Жавзмаа)
2. Чихмэл амьтан боловсруулалтын үйл явц, арга зүйтэй танилцах (ҮҮХ-ийн дарга Н.Жавзмаа, Чихмэлчин Д.Пүрэвжаргал)
Музейн бүртгэл мэдээлэл хэлтсийн үйл ажиллагаа болон музейн туслах сан хөмрөгийн хадгалалт хамгаалалттай танилцав (БМДХХ-ийн дарга М.Түмэндэмбэрэл, Сан хөмрөгч Н.Отгонжаргал Сан хөмрөгийн ажилтан С.Нандин-Эрдэнэ нар)
Баян-Өлгийн музейн хамт олондоо цаашдын ажилд амжилт хүсье.











