“ДУНД ТӨРМӨЛИЙН ЭРИН” ТАНХИМ ШИНЭЧЛЭН ДЭГЛЭГДЛЭЭ

      Байгалийн түүхийн музей нь үзүүллэг дэглэлт, үйлчилгээний шинэлэг орчинг нэвтрүүлэх үндсэн зорилтынхоо хүрээнд танхимуудаа шинэчлэн засварлах, музейн байнгын үзүүллэгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй он цаг, ангилал зүйн дарааллын дагуу орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан бүхэлд нь шинээр болон шинэчлэн дэглэх томоохон ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжид бид “Дунд төрмөлийн эрин” танхимыг шинэчлэн сайжруулан үзэгчиддээ хүргэхэд бэлэн болоод байна.

     Дунд төрмөл буюу Мезозойн эрин нь 186 сая жил үргэлжилсэн ба энэ эринд одоогоос 252-66 сая жилийн тэртээх амьд организм, геологийн хурдас хуримтлал, эртний газарзүйн орчин зэрэг нь хамаарна. Энэ үед амьтдаас хоёр нутагтан болох матар, могой, яст мэлхий хөгжиж, үлэг гүрвэлүүд ноёрхож байжээ.
Тус танхимд энэхүү эринд амьдарч байсан эртний амьтан ургамлын үзмэр болон музейн сор үзмэр болох Т-Батаар, Протоцератопс болон бусад үлэг гүрвэлүүдийн хэлхээ яс, чулуужсан өндөгний үүр, зулзага гэх мэт олон сонирхолтой үзмэрүүд дэглэгдсэн.
Монголын үлэг гүрвэлийн аймаг нь бүтэц бүрэлдэхүүн, хувьсал хөгжил, хадгалагдсан зүй тогтол, бүрэн бүтэн байдлаараа шинжлэх ухаан, танин мэдэхүйн хувьд өндөр ач холбогдолтой.

Та бүхэн Байгалийн Түүхийн Музейд тавтай морилоорой.