ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Зүүн болон Төв Ази хариуцсан зөвлөх Акацука Мисато, аялал жуулчлал хамтын ажиллагааны зөвлөх Уеда Такафүми, ахлах зөвлөх Макино Такахико нар Байгалийн түүхийн музейд зочилж, тус музейн үйл ажиллагаатай танилцах уулзалт хийлээ.

   Уулзалтын үеэр талууд хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.