2023 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Байгалийн Түүхийн Музей “Степпе Галерей”, “Эрин Жаргам Соёл” ТББ-тай хамтран зохион явуулсан “ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМАЛ ХАМГААЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг нээж, уралдаанд амжилт гаргаж байр эзэлсэн залуу уран бүтээлчдэдээ шагнал гардууллаа.
Тус гар зургийн уралдаан 3 насны ангиллаар явагдаж, дараах бяцхан зураачид шагналт байрыг эзэллээ. Үүнд:
4-9 насны ангилалд
Тэргүүн байр – Э.Ариунзаяа (Дундговь аймаг, Гуравдугаар цэцэрлэг, Бэлтгэл бүлэг)
Дэд байр – Б.Хонгорзул (Улаанбаатар хот, 84 дүгээр сургууль, 4-р анги)
Гутгаар байр – Д.Мөнх-Эгшиглэн (Улаанбаатар хот, 75 дугаар сургууль, 4-р анги)
Тусгай байр – А.Ану (Хэнтий аймаг, Дадал сумын цэцэрлэг, Ахлах бүлэг)
10-14 насны ангилалд
Тэргүүн байр – П.Анука (Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын ЕБС, 8-р анги)
Дэд байр – П.Номин (Улаанбаатар хот, “Оюунлаг” дунд сургууль, 5-р анги)
Гутгаар байр – М.Баяр-Эрдэнэ (Улаанбаатар хот, “Хүрээ Тулга” дунд сургууль, 8-р анги)
Тусгай байр – Ц.Номин (Улаанбаатар хот, 52 дугаар сургууль)
15-18 насны ангилалд
Тэргүүн байр – Б.Мөнхцацрал (Сэлэнгэ аймаг, Сайхан сумын ЕБС, 12-р анги)
Дэд байр – А.Мандуул (Улаанбаатар хот, Оюутан)
Гутгаар байр – Б.Хүслэн (Улаанбаатар хот, “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, 10-р анги)
Тусгай байр – П.Энхзаяа (Улаанбаатар хот, 119 дүгээр сургууль, 12-р анги)
Үзэсгэлэнд хот, хөдөөгийн 180 гаруй залуу уран бүтээлчдийн бүтээл дэглэгдсэн бөгөөд энэ сарын 19-нийг дуустал Байгалийн Түүхийн Музейн Үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж, үзэгч олны хүртээл болно.
Бид удахгүй уралдаанд шалгарсан эзэдтэй та бүхнийг уулзуулах болно.