Байгалийн түүхийн музей, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, “Дэлхий ээжийн өгөөмөр өгөөж” сан хамтран гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцэгсийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнгийн үеэр гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцэг тариалах, арчлах, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах ургамал хамгааллын бэлдмэл, бүтээгдэхүүн хэрэглэх тухай сургалт явагдахаас гадна цэцгийн дуудлага худалдааг зохион байгуулна. Мөн оролцогчдын дундаас “Зөв ургалттай үзэмжит цэцэг”-ийг тодруулан шагнаж урамшуулах юм. Үзэсгэлэн: 2022 оны 04-р сарын 16-18-ны өдрүүдэд Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Эрхэм цэцэгчид, тасалгааны цэцэг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 9811-1636