Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсон соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий Монгол Улсын соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол – 2022” фестиваль 8-р сарын 12-14-ны өдрүүдэд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар зохион байгуулагдах гэж байна.

      Энэхүү фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог оролцож Монгол Улсын биет бус соёлын өвийн 7 ай савд хамаарах 362 өвийг та бүхэнд танилцуулна.