Улс тунхагласны баярыг угтан музейн ажилтнуудаа шагналаа

Улс тунхагласны түүхт 98 жилийн ойн баярын өдөр “Байгалийн түүхийн музей”-н үзүүллэгийн шинэ танхимуудын нээлттэй холбогдуулан, ажил мэргэжлээрээ олон жил тогтвор суурьшилтай сайн ажиллаж байгаа ажилтнуудаа шагналаа. Тайлбарлагч Г.Буянжаргалыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, бүртгэл мэдээллийн санч Б.Хонгорзул, үзмэр харгалзагч Б.Алтайсүмбэр, М.Баасангарав, үйлчлэгч Ц.Сэнгэдулам нарыг Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдсаныг “Соёлын яам”-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар гардуулав.