Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Байгалийн түүхийн музейн хамт олон албан хаагчдынхаа хүүхдүүдийг музейдээ хүлээн авч “БИДНИЙ БАЯР” бяцхан арга хэмжээг зохион байгуулж урамшуулан бэлэг гардуулав.
Эх орны маань гэрэлт ирээдүй болсон эрхэм дүү нар, хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж эрүүл энх, инээд баясал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Айл болгонд хүүхдийн инээд цалгиж байх болтугай.
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ХАМТ ОЛНООС. 2022.06.01