Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ “ЗА” Амьтны гэрэл зургийн “ТАНИЛЦЪЯ” үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Байгалийн түүхийн музейн 2 давхрын танхимд болно.
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгэээс энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг хүүхэд багачуудын танин мэдэхүйг дэмжих зорилгоор байгалийн гэрэл зургийн чиглэлээр гэрэл зураг авдаг 30-н уран бүтээлч өөрийн бүтээлээ хүүхдүүддээ зориулан үзэсгэлэнд тусгайлан хандивлаж тус үзэсгэлэнд 80 гаруй зурагнуудын толилууллаа.
Ерөнхий зохион байгуулагч: Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг
Ивээн тэтгэгч байгууллага: BENRO Mongolia
Дэмжигч байгууллага: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Байгалийн түүхийн музей
Үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.