“Шувуучлахуй буюу шувуугаар ан хийх арга ухаан” соёлын биет бус өвийн хамгаалал, эрхзүйн асуудал хэлэлцүүлэг 2022 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр зохион байгуулагдлаа. Тухайн өдөр нь Олон улсын шувуулахуйн өдөр давхар тохиож байсан нь онцлог байв.

Хэлэлцүүлэг “Шувуулахуйн хууль эрх зүйн асуудал ба хамгаалал”, “Шувуулахуй соёлын биет бус өвийн журмын хэлэлцүүлэг” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Байгалийн түүхийн музей, Монголын Шувуулахуй холбоотой хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог ба Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Олон Улсын Конвенцод үндэслэн шувуулахуйн хамгааллыг зохицуулах журмыг хэлэлцэв.

Журмын үндсэн бүтэц нь 6 бүлэгтэй. Бүлэг тус бүрийг дурдвал:

  1. Нийтлэг үндэслэл
  2. Шувуулахуйн зориулалт, зэрэглэл
  3. Шувуулахуйд ашиглагддаг ан амьтан
  4. Шувуулахуйн бүртгэл мэдээллийн сан
  5. Шувуулахуйн хяналт
  6. Соёлын тусгай зориулалтаар махчин шувуу баригчид

Тус хэлэлцүүлэгт Төрийн болон төрийн бус байгууллага болон холбогдох мэргэжлийн 20 гаруй байгууллагын төлөөлөл орсон үр дүнтэй цаг үеэ олсон арга хэмжээ боллоо.