“SAVE MAZAALAI” түр үзэсгэлэн дэглэгдлээ.
Монгол орны Алтайн өвөр говьд цөөн тоотой үлдсэн Мазаалай баавгайн тухай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэгдэж энэ зуны турш олны хүртээл болно. Та бүхэн энэхүү үзэсгэлэнг зорин ирснээр дэлхий дээрх цорын ганц мазаалай баавгайн чихмэлийг харахаас гадна Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн мазаалай сэдвийн хүрээнд туурвисан бүтээлийн дээжис, мазаалай судлаачдын камерт өртсөн сонирхолтой фото зурагтай танилцаж, Мазаалайн талаар илүү ихийг мэдэх болно.
Мэдэх тусам хамгаална.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.