Хариулт: Зуны цагийн хуваарь (05/15-09/15): Өдөр бүр 09:00-18:00 (Касс түгээгүүр 17:00), Өвлийн цагийн хуваарь (09/16-05/14): Мягмар-Ням 09:00-18:00 (Касс түгээгүүр 17:00), Даваа гарагт амарна.
Хариулт: Байгалийн Түүхийн Музей нь Тусгаар тогтнолын талбайн хойно буюу Тэнгис кино театрын хойно хуучин Үлэг Гүрвэлийн Төв Музей байсан байранд байрладаг. Дэлгэрэнгүй хаягийг энд дарж харна уу.
Хариулт: Манай музейтэй холбоо барих утасны дугаар 70000171, 70000172, имэйл хаяг info@nhm.gov.mn, marketing@nhm.gov.mn
Хариулт: Том хүн 20,000₮, Оюутан 5,000₮. Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
Хариулт: Болно. Манай музейн тасалбарыг shoppy.mn, ticket.mn вебсайтуудаар худалдан авах боломжтой ба музейн байранд байрлах дижитал киоскоор авах боломжтой.
Хариулт: Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ болдог ба энэ үеэр улсын бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.
Хариулт: Манайд палеонтологи, геологи, хөхтөн болон ургамал гэх мэт 11 танхим бүхий байнгын үзэсгэлэн гардаг ба 1 түр үзэсгэлэн гардаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
Хариулт: Бид тогтмол түр үзэсгэлэн гаргадаг ба түр үзэсгэлэнгийн мэдээллийг энд дарж харна уу.
Хариулт: Байгалийн Түүхийн Музейд гэрэл зураг авч болно. Мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглан зураг болон дүрс авах үед зөвшөөрөл авах шаардлагатай.
Хариулт: Нийт 3 удаагийн татан авалтаар АНУ-аас буцаан авсан үлэг гүрвэлийн олдворууд бүгд манай музейд байдаг.
Хариулт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ариун цэврийн өрөөтэй ба хуучин барилгын нөхцөл байдлаас үл хамааран бид музейгээр ая тухтай үйлчлүүлэх боломжит бүхий л хэлбэрээр дэмждэг.
Хариулт: Англи болон Япон хэл дээр тайлбарт аялал явдаг. Урьдчилж захиалга өгөх шаардлагатай ба 70000171, 70000172 дугаарт холбогдон захиалга өгөх боломжтой.
Хариулт: 1 давхарт бэлэг дурсгалын дэлгүүрийн дэргэд кофе шоп ажилладаг.
Хариулт: 1 давхарт ресепшний дэргэд музейн дэлгүүр байрладаг.
Хариулт: Үйлчлүүлэгчдэд зориулсан өндөр хурд бүхий үнэгүй WiFi байдаг.
Хариулт: Бид цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, эцэг эх, оюутан залуус, насанд хүрэгчид гээд бүх насныханд зориулсан семинар, лекц, интерактив үйл ажиллагаа бүхий 11 боловсролын хөтөлбөр санал болгодог.
Хариулт: Анги хамт олноороо хамрагдах бол боловсролын ажилтантай холбогдож, захиалга өгдөг. Холбоо барих утасны дугаар: 86088699
Хариулт: Үзмэрт гар хүрэх, хоол хүнсний зүйл хэрэглэх, мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглан зураг болон дүрс авах, тэжээвэр амьтантай орох, гүйж харайх, хөөцөлдөж тоглох, чанга дуу чимээ гаргах зэрэг үйлдлийн хориглодог. (Өлгүүр болон эд зүйл хадгалах шүүгээ байдаг болно)
Хариулт: Авдаг. Сайн дурын ажил хийх сонирхолтой бол Боловсрол, маркетингийн хэлтэстэй холбогдоно уу. Холбоо барих утасны дугаар: 99037732
Хариулт: Болно. Музейн хэлтэс бүрт дадлага хийх боломжтой ба дэлгэрэнгүй мэдээллийг Боловсрол, маркетингийн хэлтэстэй холбогдоно уу. Холбоо барих утасны дугаар: 99037732