МОНГОЛ ОРОН ДАЯАР МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ.

Жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар төрийн болон орон нутгийн өмчийн музейд иргэдэд нээлттэй үйлчилдэг билээ.

Байгалийн түүхийн музейд 2023 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд

  1. “СОР үзмэрийн дээжис” каталогийн нээлт,
  2. Эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн танилцуулга, худалдаа
  3. “Амьтан, Ургамал хамгаалал” эрдэм шинжилгээний цуврал лекцүүд
  4. “Байгалийн сав шим ертөнц” уламжлалт байгаль хамгааллийн танин мэдэхүйн ярилцлага
  5. “Мөр”, “Бяцхан палеонтологич”, “Бяцхан шавж судлаач” боловсролын хөтөлбөр зохион байгуулагдана.
  6. “Байгалийн түүхийн музей – 360” цахим орчин

Байгалийн Түүхийн Музей нь байгаль- соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан шинжилж олон нийтэд дэглэн үзүүлж байгаа билээ. Музей үзэх бүрийд тэнд байгаль түүх, соёлоо таних мэдэх, өвлөн уламжлах үйл явц өрнөж байдаг учраас Та бүхэн хамт олон, гэр бүлээрээ музей үзэж, тэмдэглэлт болон баярын өдрүүдийн учир холбогдлыг нь таньж мэдээрэй.

 

#МузейнНээлттэйӨдөр

#СоёлынЯам

1 year ago
Contact us
Independence Square - 1 Ulaanbaatar - 15141 Mongolia
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх