Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг шагналаа.
Байгалийн түүхийн музейн Захирал И.Будбаяр Түүхт 100 жилийн ойн медалийг Үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаа, Сан хөмрөгийн хэлтсийн дарга Ж.Мяндас, Тайлбарлагч Г.Буянжаргал, Сан техникч Д.Буд, Ш.Энхбаатар, Д.Ганболд, Зураач Д.Батжаргал, Чихмэлчин Ж.Бат-Орших нарт гардуулав.
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” -аар энгэрээ мялаасан албан хаагчдадаа ажлын амжилт хүсье.