Үнэт эрдэнийн чулуу

Алмаз /Доржпалам, Diamond/

Алмаз гэсэн vг нь грекийн “адамас” ялагдашгvй гэсэн vгнээс гаралтай. Тэрээр хvчил шvлтэнд уусдаггvй бєгєєд магмын маш өндөр даралт, температурын нөлөөнөөс үүсэхээс гадна кемберлитын гаралтай байдаг. Yнэт чулуунууд дотроос хамгийн энгийн химийн бvтэцтэй нь алмаз – кристалл нvvрстєрєгч С. Энэ чулуу нь дэлхий дээрх хамгийн vнэтэй, хамгийн хатуу эрдэс юм. Тvvний хатуулаг нь Моосын шаталбараар 10 байдаг. Алмазны vнэ цэнэ нь чулууны жингээс ихээхэн шалтгаална. 1 тн хvдрээс дээд тал нь 3-4 каратыг олборлоно. 1 карат алмаз нь чанараас хамаарч 10000 $ -т хvрнэ. Алмазаар баян оронд Авсрали, Ємнєт Африкийн Холбоо, ОХУ, Бразил, Конго, Намиби, Ангол, Танзани зэрэг 20 шахам улс ордог.

Маргад / Биндэръяа, Emerald /

Маргад нь “smargados” гэж нэрлэдэг бөгөөд ногоон гэсэн утгатай эртний грек үгнээс гаралтай. Тус эрдэнийн чулуу нь берилл (Be3Al2(SiO3)6)-н нэгэн төрөл бөгөөд хром, ванадий ислийн тодорхой нэгдлүүдийн улмаас ногоон өнгөө олж авсан ба Моосын шатлалаар 7.5-8 хатуулагтай. Маргад эрдэнэ нь ан цав үүсэн хагараагүй тохиолдол маш ховор байдаг ба тэр тусмаа маргад бол бараг бүгдээрээ цэвэр тунгалаг байдлыг нэмэгдүүлэхийн тулд засаж янзалсан байдаг. Маргад эрдэнийн үнэ цэнэ нь гүн ногоон өнгөндөө байдаг ба сүүлийн үед өнгөгүй бериллийг нийлэг гидротермал аргаар үржүүлэн зохиомол маргадыг үйлдвэрлэн гаргадаг болсон.  Колумб бол дэлхийн хамгийн том маргад үйлдвэрлэгч орон юм. Дангаараа дэлхийн нийт маргадын 50–95% хангадаг байна. Зургаан талт бүтэцтэй хар нүүрсний хольцтой гэж алдаршсан ховор Трапиц (trapiche) хэмээх маргад эрдэнэ Колумбаас олдсон.

Бадмаараг / Ruby /

Бадмаараг нь / Ruby / улаан гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Энэ үнэт чулуу нь хөнгөн цагааны ислээс ( Al2O3:Cr) бүрдсэн боловч хромын нөлөөгөөр улаан, улаан ягаан, ягаан өнгөтэй болдог. Моосын шатлалаар 9 хатуулагтай хамгийн хатуу үнэт чулуунуудын нэг бөгөөд гарал үүслийн хувьд сиенит, пегматит болон өндөр зэрэглэлийн метаморф чулуулгуудад үүссэн бөгөөд шороон ордуудад тохиолддог. Томхон хэмжээтэй, чанартай бадмаараг заримдаа очир эрдэнээс ч илүү үнэтэй байдаг. Дэлхийн зах зээлд өнөөдрийн байдлаар 0.5-1.0 карат жинтэй дээд зэрэглэлийн чанартай талст гарган зассан бадмаараг 500-4000 ам. доллар, бага зэрэг чанар муутай бол 300-3000 ам. доллар, бараандуу өнгөтэй бол 85-250 ам. доллар байна. Бадмааргийн орд илрэл дэлхий дээр их цөөхөн байдаг бөгөөд Бирма, Тайланд, Шриланк, Танзани зэрэг улсад их бага янз бүрийн хэмжээгээр бий. Бадмааргийн гол орд Бирма улсын хойд хэсэгт байх бөгөөд нийт олборлосон бадмааргийн дөнгөж 1% орчим нь үнэт чулууны шаардлагыг хангасан байдаг. Бадмаараг маш жижиг хэмжээгээр тааралдана. Мөн Дэлхий дээр хамгийн том хэмжээтэй бадмаараг Бирма улсаас олдсон бөгөөд түүний жин 400 карат байв.

Индраанил / Sapphire /

Индраанилын нэрийн vvсэл гарал нь тодорхойгvй бөгөөд грек vгний sapphirus гэсэн латин хувилбараар орж ирсэн бөгөөд төстэй vг перс, хуучин еврей хэлэнд байдаг. Хөх өнгөтэй корундыг сапфир хэмээн нэрлэж иржээ. Энэ үнэт чулуу нь хөнгөн цагааны ислээс ( Al2O3) бүрдсэн 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу юм. Тунгалаг, хөх ягаанаас индиго-хөх хүртэл өнгөтэй байж болно. Бадмаарагтай ижил моосын шатлалаар 9 хатуулагтай хамгийн хатуу үнэт чулуунуудын нэг бөгөөд гарал үүслийн хувьд ч ялгаагүй сиенит, пегматит болон өндөр зэрэглэлийн метаморф чулуулгуудад үүссэн. Сафирын томоохон ордууд нь Бирма,Мадагаскар, Шри Ланка, Хятад, Вьетнам, Тайланд, Энэтхэг, Австрали улсуудад байрладаг.

 

Сувд / Pearl /

Сувд нь үнэт чулууны төрөлд багтдаг ч органик бүтээгдэхүүн юм. Амьд нальхан хорхой буюу хясаанаас сувд үүсдэг. Нальхан хорхойд гадны биет орох шархлах зэрэгт гадны биетийг хатуулаг цагаан эдээр бүрхэж энэ үйл явц давтагдаж цагаан эд нь томорсоор сувд үүсдэг байна. Цагаан сувд нь арагонит (кальцийн карбонатын агрегат) болон конхиолин (эвэрлэг бодис) хоёроос бvрддэг. Сувд нь үүссэн газраасаа хамаарч, далайн болон цэвэр усны гэж ангилагдах бєгєєд яаж үүссэнээсээ хамаарч, байгалийн болон хиймэл гэж хуваагддаг ажээ. Байгалийн сувд олборлох ажил нь сүүлийн vед маш ховор болсон. Учир нь ганцхан ширхэг жинхэнэ сувдыг олохын тулд мянга мянган нальхан хорхойноос хясааг хагалж, тэднийг егүүтгэх хэрэгтэй болдог билээ. Тиймээс сувдыг хvмvvс өөрсдөө гаргаж авахыг илүүд vзэх болсон байна. Vйл явц нь байгаль дээрхээс бараг ялгаагvй юм байна. Ганц ялгаа нь гэвэл хvмvvс өөрсдөө хясаан дотор гадны биетийг оруулдаг ажээ. Нэг сувд нь 2-7 жилийн дотор бий болдог байна. Түүнийг засаж гялалзуулж болдоггүй. Сувдтай болгоомжтой харьцах хэрэгтэй. Хамгийн гамтай хэрэглэлээ гэхэд л 150 жилийн настай гэдэг. Харин 200 жилийн настай сувд хар өнгөтэй болон хувирдаг бөгөөд танихын аргагүй болдог аж.

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх