“МУЗЕЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
“МУЗЕЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ШАЛГАРУУЛАЛТ: 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ОРЧИН ЦАГИЙН МУЗЕЙ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ-ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ”-НИЙ ҮЕЭР ГАРДУУЛНА.
ЗОРИЛГО
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд музейн бүтээлч санал санаачилгыг дэмжин, инновац бий болгох музейн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд уралдааны зорилго оршино.
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Уралдаанд оролцогч байгууллага тус бүр энэхүү журмын дөрөв дүгээрт заасан шалгуур үзүүлэлтийг хангасан 2-3 нэр төрөл бүхий онцлог брэнд бүтээгдэхүүнийхээ танилцуулга болох шторк (30-60 сек), уран сайхны шийдэл бүхий нягтаршил сайтай (JPG, PNG) фото зургийг файлаар ирүүлнэ.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
• Брэнд бүтээгдэхүүн нь музейн ондоошил, онцлог цуглуулгыг илэрхийлсэн 2-3 нэр төрөл байх;
• Бүтээгдэхүүн нь музейг сурталчлах, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн, дурсамж бий болгосон бэлэг дурсгалын зүйл байх;
• Ижил төстэй бусад бүтээгдэхүүнээс ялгарахуйц онцлог шинж, үзэмж, хийц, загварыг агуулан музейн захиалгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байх;
• Бүтээгдэхүүн нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, органик, эко бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэмжих тогтмол үйлдвэрлэх боломжтой байх;.
• Бүтээгдэхүүн нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин эх орондоо үйлдвэрлэгдсэн байх;
• Бүтээгдэхүүн нь зах зээлд нийлүүлэгдэж олны хүртээл болсон байх;
• Бүтээгдэхүүн нь музейн онцлогийг илэрхийлсэн шошготой байх;
• Байгууллагын брэнд бүтээгдэхүүний танилцуулга бүхий шторк нь шалгуур үзүүлэлтийн агуулгыг бүрэн тусгасан байх;
• Хүүхдэд ээлтэй, боловсрол танин мэдэхүйн ач холбогдолтой бол давуу тал болох;
• Инновац буюу шинэ бүтээл, ашигтай загвар /оюуны өмч/-т тулгуурлан үйлдвэрлэсэн бол давуу тал болох.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор шалгаруулалтад оролцох онцлог брэнд бүтээгдэхүүний танилцуулга шторк, зурган файлыг marketing@nhm.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
НИЙТ ШАГНАЛЫН САН
4,000,000 (дөрвөн сая) төгрөг
ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР
99037732
95447103
1 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
312
7 хоногт
3542
Сүүлийн сард
112802
Сүүлийн жилд
228172
Нийт хандалт
228172
Санал хүсэлт илгээх