Монгол нүүдлийн зан үйл өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Монгол нүүдлийн зан үйл өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-оос 07-ны өдрүүдэд хуралдаж байгаа билээ. Энэхүү чуулганы 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэгдлээ. Монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
Нүүдэлчин Монголчуудын олон мянганы туршид байгаль, цаг уур, ахуй амьдралын хэв маяг, мал сүргийн бүтэц, онцлогтойгоо уялдуулан бүтээж, өвлүүлэн уламжлуулж ирсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийн хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдал болон хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн нэгдмэл байдал, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд оруулж буй ач холбогдол, хувь нэмрийг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хороо, Үнэлгээний хороо сайшаан дэмжиж, хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт тус өвийг оруулснаа албан ёсоор ийнхүү батламжиллаа.
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм.
Хүн, байгаль, мал гурвын харилцан шүтэлцээнээс үүсэн бий болж, олон мянганы туршид өвлөгдөн ирэхдээ оршин буй байгаль дэлхий, мал ахуйгаа хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг огт гээлгүй өнөөг хүрсэн тус уламжлалт мэдлэгийг өвлөн уламжлагчид өнөөдөр ч Алтайн өндөр ууланд тэмээгээр, хангайн уулсад сарлагаар, говь нутагт тэмээгээр, тал хээрт тэмээ болон хөсөг тэргээр, тайгын бүсэд цаа бугаар нүүдэллэсээр байна.
Ийнхүү Монголчуудын соёлын үнэт зүйлсийн үнэ цэнэ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, баялаг байдал нь улам бүр өргөжин хөгжсөөр байна.
Өвийг бүртгүүлэхэд оролцож ажилласан өвлөн уламжлагчид, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдадаа талархал илэрхийлье.
Гэрэл зургийг П.Баттулга
1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1019
7 хоногт
9876
Сүүлийн сард
62556
Сүүлийн жилд
761721
Нийт хандалт
1088374
Санал хүсэлт илгээх