Музей ба олон нийтийг хөгжүүлэх нь” сургалтанд хамрагдав
ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага, Японы Оосака хотын Үндэсний угсаатны зүйн музейтэй хамтран (MINPAKU) зохион байгуулдаг Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох “Музей ба олон нийтийг хөгжүүлэх нь” сургалтад Монгол улсаас Байгалийн түүхийн музейн олон нийттэй харилцах ажилтан Г.Батзаяа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдийг хүртэлх хугацаанд амжилттай хамрагдаад ирлээ.
1994 оноос хойш “Музей судлалын гүнзгийрүүлсэн сургалт” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 65 орны 300 гаруй мэргэжилтнийг музейн чиглэлээр мэргэшүүлсэн ба Монгол Улсаас музей, соёлын өвийн 11 ажилтан хамрагдсан нь өдгөө эзэмшсэн мэдлэг, туршлагаа салбарынхаа хөгжилд зориулсаар яваа билээ. Байгалийн түүхийн музейгээс 2010 онд нэг ажилтан хамрагдсан бол энэ удаа Г.Батзаяа амжилттай суралцаад мэргэжил дээшлүүлээд ирлээ.
Тус сургалт нь музейн менежмент, маркетинг, сан хөмрөг, хадгалалт хамгаалалт, боловсролын хөтөлбөр, музейн үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, сайн дурын хөтөлбөр, музейн үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө, музейн үйлчилгээний хүртээмжтэй байдал зэрэг музейн үйл ажиллагаатай холбоотой олон сэдвээр онолын мэдлэг олгож, бодит байдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл олгосон эрчимжүүлсэн сургалт юм.
JICA Mongolia
1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1050
7 хоногт
9907
Сүүлийн сард
62587
Сүүлийн жилд
761752
Нийт хандалт
1088405
Санал хүсэлт илгээх