Байгалийн өв судлал

“БАЙГАЛИЙН ӨВ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ

“Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний бүтээлийг 2014 оноос эхлэн эрхлэн хэвлүүлж байна. Анхны дугаар нь Байгалийн түүхийн музейн геологи, ургамал, шавж, загас хоёрнутагтан мөлхөгч, шувуу, хөхтөн амьтны сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулгын судалгаа, хоёр дахь дугаар нь Улсын төв музейн Байгалийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Цагааны судалгааны ажлын түүх, цуглуулгын судалгаа, гурав дахь дугаар нь Улсын төв музейн чихмэлчин Л.Цэвэл, Д.Дагиймаа, Ж.Цогтбаяр нарын цуглуулга, бүтээлийн судалгаа, дөрөв дэх дугаар нь Улсын төв музейн Байгалийн тасгийн эрхлэгч Н.Дарьсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэрэндолгор нарын хариуцан ажиллаж бий болгосон байгалийн сан хөмрөгийн нэг хэсэг болох хөхтөн амьтны сан хөмрөгийн цуглуулгын судалгааны үр дүнгээр тус тус хэвлэгдэн гарсан. Тав дахь дугаараас эхлэн байгалийн шинжлэх ухааны судлаачдад нээлттэй, өргөн хүрээнд өгүүллүүдийг хүлээн авч, хэвлэж байна.

Та бүхэн доорх чиглэлээр өгүүллээ жил бүрийн 01.01-10.01-ны хооронд baigaliinuv.nhm@gmail.com  хаягаар илгээнэ үү.

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээж авах чиглэл:

  1. Музейн цуглуулгын судалгаа – Museum collection studies
  2. Биологийн төрөл зүйлийн судалгаа, хамгаалал – Biodiversity studies and Conservation
  3. Палеонтологи – Paleontology
  4. Геологи, газарзүй – Geology and Geography studies
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
950
7 хоногт
95696
Сүүлийн сард
118106
Сүүлийн жилд
208120
Нийт хандалт
208120
Санал хүсэлт илгээх