Захирлын мэндчилгээ

      Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, Дэлхийн өвөрмөц онцлог, Монгол орны байгалийн түүхийг гэрчлэх үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой Байгалийн түүхийн музейн цахим хуудсанд зочилж буйд гүн талархал илэрхийлье.

      Монгол Улсад орчин цагийн музейн үндэс суурь 1921 онд тавигдаж, 1924 онд олон нийтэд үүд хаалгаа нээснээр Байгалийн түүхийн музейн түүхэн замнал эхэлсэн билээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эх орны байгаль, геологи, палеонтологи, ургамал, амьтны өвийг цуглуулан хадгалж, хамгаалан судалж, ард түмэндээ сурталчлан таниулах үйлсийг хийж ирсэн.

   1956 оноос “Улсын төв музей” нэртэйгээр ажиллаж, 1974 онд 50 жилийн ойгоо тэмдэглэхдээ “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь Монголын музейн салбар дахь үнэтэй хувь нэмрийг батлан харуулсан түүхэн үйл явдал болсон. Харин 1991 онд цуглуулгаараа төрөлжиж, Байгалийн түүхийн музей бие даан байгуулагдаж, 2019 онд Үлэг гүрвэлийн төв музейг нэгтгэн, зохион байгуулалтад орж музейн зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

    Байгалийн түүхий музей нь байнгын үзүүллэгийн танхимаар үйлчлэхээс гадна хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, судлаач эрдэмтэн нийгмийн харилцаанд оролцогч хүн бүрд тэгш хүртээмжтэйгээр музейн үзмэрт түшиглэсэн байгалийн шинжлэх ухааны сонирхолтой мэдлэгийг нээж өгөх танин мэдэхүйн орчин болж өргөжин хөгжиж байгаадаа баяртай байна.

Эрхэм та бүхнийг манай музейд хүрэлцэн ирж, Монгол орны байгалийн гайхамшгийг хамтдаа нээн, байгалийг ойроос мэдрэхийг урьж байна.

Дотноор мэндчилсэн,
Байгалийн түүхийн музейн захирал

Нурамхаан Манчук

 

 

 

 

 

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
2210
7 хоногт
16446
Сүүлийн сард
69610
Сүүлийн жилд
635953
Нийт хандалт
871791
Санал хүсэлт илгээх