ХЭЛТЭС, АЛБА

ЗАХИРГАА, АЖ АХУЙН ХЭЛТЭС
Музейн үндсэн үйл ажиллагааг бодлого, удирдлагаар хангаж, санхүү, хүний нөөц, гадаад харилцааны менежментийг хэрэгжүүлж, сан хөмрөгийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн үнэлж, музейн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулж, хяналт тавин ажиллана.

Хэлтсийн дарга: Доктор Б.Бадамцэцэг /batamtsetseg@nhm.gov.mn/

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Музейн цуглуулгын бодлогыг боловсруулах, музейн үзмэр цуглуулгын судалгаа, хээрийн хайгуул судалгаа хийх, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө, музейн ерөнхий тайлбар, үзмэр, үзүүллэгийн гарчиг, хаяг тайлбар, төрөл бүрийн каталоги, эрдэм шинжилгээний цуврал бичиг боловсруулах, эрхлэн хэвлүүлэх, гадаад дотоодын ижил төстэй байгууллагатай судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг хэвлүүлэх ажлыг хариуцан ажиллана.

Хэлтсийн дарга: Доктор Т.Тодгэрэл /todgerel@nhm.gov.mn/

БОЛОВСРОЛ, МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС
Музейн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагааг сурталчилах маркетингийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүүхэд залуус, иргэдийг соён гэгээрүүлэх, музейн боловсролын ажил, албан бус сургалтын хөтөлбөр, цахим хуудас, нүүр хуудсыг хариуцан ажиллана.

Хэлтсийн дарга: Доктор Ж.Мяндас /myandas@nhm.gov.mn/

САН ХӨМРӨГИЙН ХЭЛТЭС
Музейн үзмэр, цуглуулгын хадгалалт хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, баяжилтын бодлогыг хариуцан ажиллана.

Хэлтсийн дарга: О.Соронзонболд /soronzonbold@nhm.gov.mn/

БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
Музейн мэдээллийн сан бүрдүүлэлт, музейн үзмэр, цуглуулгын бүртгэл, баримтжуулалт, үзмэрийн хөдөлгөөн, лавлагаа мэдээллийг хариуцан, арга зүйн зөвлөмж боловсруулан хэвлүүлж, музейн сан хөмрөгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт, зөвлөмж өгч ажиллана.

Хэлтсийн дарга: М.Түмэндэмбэрэл /tumendemberel@nhm.gov.mn/

ҮЗҮҮЛЛЭГ, ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭЛТИЙН ХЭЛТЭС
Музейн байнгын үзүүллэг, түр үзэсгэлэнгийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, гадаад дотоодын үзэсгэлэн дэглэлтийг хариуцан ажиллана.

Хэлтсийн дарга: Т.Дашбат /dashbat@nhm.gov.mn/

БОЛОВСРУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ
Биологийн төрөл зүйлийн судалгааны генфондыг үүсгэх, дээж хадгалах, цуглуулах, геологи, палентологи, ургамал, сээр нуруугүйтэн, сээр нуруутан амьтны цуглуулгыг боловсруулах, сэргээн засварлах, чихмэл хийх үйл ажиллагаа эрхэлнэ.

Лабораторийн эрхлэгч: Н.Жавзмаа /javzmaa@nhm.gov.mn/

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Музейн сан хөмрөг, барилга, дотоод, гадаад орчны аюулгүй байдлыг сахин хамгаалж, дохиолол хамгаалалтын нэгдсэн системээр хянах, үзэгч үйлчлүүлэгчид музейд ая тухтай, цэвэр, аюулгүй орчинд үйлчлүүлэх үүргийг хариуцан ажиллана.

Албаны дарга: Б.Мажигсүрэн /majigsuren@nhm.gov.mn/

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
325
7 хоногт
3555
Сүүлийн сард
112815
Сүүлийн жилд
228185
Нийт хандалт
228185
Санал хүсэлт илгээх