Соёлын сайд Ч.Номин харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа

Соёлын сайд Ч.Номин яамны харьяа байгууллагуудын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “Миний хувьд ажлаа аваад 1 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд салбарынхаа алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөгөө боловсрууллаа. Үндэсний бахархал, өв соёлоо дээдэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно хэмээн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, импортыг орлох соёлын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахыг чухалчлаж байна. Монгол өв соёл, амьдралын хэв маягт тулгуурлан шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий соёлын үйлдвэрлэлийн бизнесийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, соёлын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.

Бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа идэвхжүүлнэ. Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилгыг энэ 6 сард ашиглалтад оруулахаар, Үндэсний урлагийн их театр, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг энэ ондоо багтаан эхлүүлж, Мэргэн Тоньюкукийн музей, Өмнөговь аймгийн үлэг гүрвэлийн музейн байгуулах, үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, барилгын зураг төслийг боловсруулаад байна. Та бидний үйл ажиллагаа, бодлого чиглэл зөвхөн Соёлын яамны төдийгүй Монгол Улсын нүүр царай, өнгө төрх болох учраас ажлаа системтэй төлөвлөж, цаг тухайд тайлагнаж, харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ.

3 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
“ҮНЭН” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ УДАХГҮЙ БОЛНО.
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ НЬ "ОЮУНЛАГ ОЮУТАН 2024" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ 8 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дэлгэрэнгүй
6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Дэлгэрэнгүй
Музейн нээлттэй өдрүүд үргэлжилсээр…
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейд Музейн нээлттэй өдрүүд эхэллээ
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн туулай жилийн онцлох 9 ажил
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх