Музейн боловсролын хөтөлбөр

Музейн боловсролын ажилчид музейг олон нийтэд илүү үнэ цэнэтэй болгож өгдөг. Тэд музейн цуглуулгад байгаа үзмэрүүдийг тайлбарлах нөөц материал бэлтгэж улмаар тухайн зүйлсийг амилуулж түүхэн ач холбогдлыг нь орчин цаг үеийн хүмүүст ойлгуулдаг. Тэд үзэгчдэд албан бус байдлаар ямарваа нэгэн тодорхой агуулгыг суралцаж авах орчинг буюу нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөг тул хүмүүс хэн нэгэн хүнээс лекц сонсохын оронд өөрсдөө бие даан судалгаа хийж аливаа шинэ зүйлийг сурч авах боломжтой болдог. Музейн боловсролын ажилчид тэднийг чиглүүлж өгдөг.

Байгалийн түүхийн музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөр нь дараах үндсэн үйл ажиллагааг хамарна. Музейн боловсролын хөтөлбөр нь байгууллагын сан хөмрөг, үзмэр, цуглуулгад тулгуурлан танхимын болон танхимын бус сургалтын арга хэлбэрээр дараах бүлгүүдэд зориулагдана.

  • Бага насныхан /СӨБ/
  • ЕБС-ийн сурагчид
  • Оюутан
  • Насанд хүрэгсэд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

 

Өндөг хөтөлбөр

Музейн боловсролын “Өндөг” хөтөлбөрийг сургуулийн өмнөх насныханд өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшүүлэхэд музейгээс зохион байгуулах боловсролын ажлыг сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж боловсрол, соёлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бага насны хүүхдүүдэд эртний амьтан, ургамал судалдаг шинжлэх ухааны хялбаршуулсан ойлголт өгөх, мэдлэгт суурилсан бүтээлч үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, эх орныхоо байгалийн түүх, соёлын өвөөр бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино.

Бяцхан палеонтологич

Эртний амьтдыг хэрхэн, яаж, ямар хүмүүс судалдаг юм бол гэсэн бодол хүүхэд бүрийн сонирхлыг маш ихээр татдаг. Харин тэдний бяцхан тархинд хамгийн их сонирхлыг татдаг зүйл бол мэдээж үлэг гүрвэл юм. Үлэг гүрвэл хэмээх амьтан маань хэрхэн  яаж амьдарч байсан талаар хүүхэд бүр маш ихээр сонирхдог билээ. Одооноос хүүхэд бүр өөрсдөө үлэг гүрвэлийг судалж хэрхэн яаж музейн үзмэр болдог талаар “Бяцхан Палеонтологи”-ч хөтөлбөрт хамрагдсанаар энэ бүгдийг мэдэж авах юм.

 

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх