МУЗЕЙД СУРАЛЦАХУЙ – Боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ

Соёлын бүтээлч сарын хүрээнд Байгалийн түүхийн музейн тогтмол явагддаг “Мөр”, “Бяцхан палеонтологич” хөтөлбөрүүд энэ долоо хоногт танхимын болон танхимын бус хэлбэрээр явагдах гэж байна.

Танхимын бус сургалт нь Байгалийн түүхийн музейтэй танилцан, “Нууцлаг ертөнц ба Амьтад” түр үзэсгэлэнг сонирхохоос гадна музейн боловсролын хөтөлбөрт хамрагдан байгаль экологийн танин мэдэхүйн мэдлэг олж авах түүнчлэн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой юм.

Танхимын сургалт нь ЕБС-ийн 1-5 дугаар ангийн хичээлийн агуулгын хүрээнд Хүн ба байгаль, Дүрслэх урлагийн хичээлүүдийн цаг дээр явагдах юм.

Байгалийн Түүхийн Музейн боловсролын хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулгатай уялдаа холбоотой явагддаг давуу талтай юм.

Хуваарь: 2022.11.08-2022.11.13

Цаг: 11:00, 14:00 цагуудад

Сургалтын хэлбэр: Танхимын болон Танхимын бус.

Боловсролын хөтөлбөртэй холбогдох, мэдээлэл авах холбогдох утас: 7000-0172

2 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
951
7 хоногт
9853
Сүүлийн сард
41976
Сүүлийн жилд
358073
Нийт хандалт
358073
Санал хүсэлт илгээх