БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН СОР ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС – катологийн нээлт

Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт 13000 гаруй цуглуулга хадгалагдаж байгаа ба үүний 5.3% геологи, 4.1% палеонтологи, 90% биологийн төрөл зүйлийн цуглуулга эзэлдэг. Эдгээр цуглуулгаас сорчлон энэхүү катологид музейн сан хөмрөгийн үнэ цэнийг илтгэхүйц шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол бүхий 3 солир, 12 эрдэс, 3 чулуу, 11 зүйл палеонтологийн олдвор, 21 зүйл ургамлын хатаамал, 21 зүйл шавжийн хатаамал, 1 зүйл хоёрнутагтны хэлхээ яс, 6 зүйл мөлхөгчийн хэлхээ яс, 21 зүйл шувууны чихмэл, 29 зүйл хөхтөн амьтны хэлхээ яс, чихмэл зэрэг нийт 136 цуглуулгыг гэрэл зураг, шинжлэх ухааны ангилалзүй, онцлог шинж, хамгааллын зэрэг, цуглуулгын түүх, төрөлжсөн сан хөмрөгийн мэдээлэл зэргээр баяжуулсан бүтээл юм.

Энэхүү бүтээл нь эрдэмтэн судлаач, оюутан, байгаль сонирхогч хүн бүхэнд зориулагдсан ба байгалийн танин мэдэх мэдлэгт нь хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

1 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
587
7 хоногт
5446
Сүүлийн сард
22812
Сүүлийн жилд
76129
Нийт хандалт
76129
Санал хүсэлт илгээх