“Өнгөний зохицол ба зурах арга” хөтөлбөр Байгалийн Түүхийн Музейд амжилттай явагдлаа

Өнгө гэдэг нь хүнд харагдаж буй мэдрэмж бөгөөд улаан, шар, хөх, хар зэргээр ангилна. Гэрлийн спектр, хүний нүдэн дэх гэрэл мэдрэгч эстэй харилцан үйлчлэлцсэнээр өнгө үүсдэг байна. Өнгө нь гэрлийн эх үүсвэр ба гэрэл тусаж буй объект, материалын физик шинж чанараас, өөрөөр хэлбэл тухайн материалын гэрэл шингээлт, ойлголт зэргээс хамаардаг байна.

Музейн байнгын, түр үзэсгэлэн дэглэлт, зар сурталчилгаа, брэнд бүүк бүтээх зэрэг олон төрлийн музейн ажилд өнгөний зохицлын талаар мэдлэг хэрэгтэй болдог. Тэгвэл өнөөдөр Байгалийн түүхийн музейн ажилтнууд тэдгээрийн хүүхдүүдэд зориулсан “Өнгөний зохицол, зурах арга” сэдэвт арга хэмжээ зохион байгуулж сургагч багшаар зураач, уран бүтээлч Н.Мөнхзаяа ажиллаа. Энэхүү арга хэмжээгээр музейн ажилтнууд өнгөний зохицлын тухай мэдээлэл олгох сургалтад оролцож, хүүхдүүд өнгөний зохицол ба зураг зурах аргад суралцан, музейн тайлбарт аялалд хамрагдлаа.

7 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
584
7 хоногт
5443
Сүүлийн сард
22809
Сүүлийн жилд
76126
Нийт хандалт
76126
Санал хүсэлт илгээх