МОРЬТ ХАРВААНЫ 17 ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
МОРЬТ ХАРВААНЫ 17 ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
🔹Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны 8 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.
🏹Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох юм. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
Та бүхнийг эрч хүч, эрэмгий зоригийн шалгуур "Морьт харваа"-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирж, үзэж сонирхохыг урьж байна.
🔗Тэмцээний хөтөлбөртэй танилцана уу
https://mocsty.gov.mn/news/0814whac
3 долоо хоногийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
337
7 хоногт
14215
Сүүлийн сард
45715
Сүүлийн жилд
601071
Нийт хандалт
671754
Санал хүсэлт илгээх