БНСУ-ын Гүнжүгийн Үндэсний Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

БНСУ-ын Гүнжүгийн Үндэсний Их Сургуулийн Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх төслийн удирдагч Жу Нам Чол, Конкук Их сургуулийн профессор Ха Су Лий, Солонгосын Үндэсний их сургуулийн профессор Хан Минсу нар 2024.01.19-ны өдөр Байгалийн Түүхийн Музейд зочлов. Айлчлалын үеэр захирал И.Будбаяр болон Жу Нам Чол нар хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд соёлын өвийн хадгалалт хамгаалалтын хамтын ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сан хөмрөгийн болон үзүүллэгийн дижитал 3D технологийн туршлага, туршилт зэрэг олон талт ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

3 months ago
Contact us
Independence Square - 1 Ulaanbaatar - 15141 Mongolia
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх