Олон улсын музейн өдрийг угтсан “МӨР” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна.

НЕБ-ын 116 дугаар сургуулийн 5, 6 дугаар ангийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг багш Н.Насантогтох, Р.Хишигбуян, М.Нармандах нарын хамт Олон улсын музейн өдрийг угтан Байгалийн Түүхийн Музейгээр аялуулж, “МӨР” боловсролын хөтөлбөрт оролцуулан хөхтөн амьтдын мөрийг гаргаж авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хүртээмжтэй боловсролын хөтөлбөрт хамруулах нь тэдний танин мэдэхүйн мэдлэгийг тэлэхээс гадна тэдэнд зориулсан үйл ажиллагаа эргэн тойронд нь өрнөж байдгийг таниулах нэгэн алхам байлаа. Байгалийн Түүхийн Музейн үзүүллэгт дэглэгдсэн үзмэрүүдийн тайлбар бүхий харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель номыг уншин хүссэн амьтдынхаа тухай танин мэдэхүйн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч, боловсролын хөтөлбөрт хамрагдах нь хүүхдүүдэд маш их сонирхолтой байлаа.

Сурагчид маань талархсан сэтгэлээ илэрхийлэн тайлбарлагч Н.Танан, боловсролын ажилтан Т.Мөнхтүвшин болон багш сурагч нартаа зориулан ая барьсан нь гэнэтийн бэлэг байлаа.

Сурагчдынхаа танхимын бус сургалтад анхааран хамтарч ажилдаг 116 дугаар сургуулийн багш нартаа баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

11 сарын өмнө
Нийгмийн хариуцлага
Монгол улсын Музейн тухай хуулиас...
Дэлгэрэнгүй
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах сургалтанд хамрагдав.
Дэлгэрэнгүй
БИ ХҮҮХЭД-БИ БАГШ: БИД ХАМТДАА ЧАДНА
Дэлгэрэнгүй
"Амьтдын мөр" боловсролын хөтөлбөрт Монгол-Оросын хамтарсан сургууль 6Д болон 10 дугаар ангийн сурагчид оролцлоо.
Дэлгэрэнгүй
ЦАХИМ ОРЧИНД СОЁЛ ТҮГЭЭЕ #1
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Байгалийн түүхийн музейн ажилтнууд шагнагдлаа
Дэлгэрэнгүй
БНСУ-ын Гүнжүгийн Үндэсний Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Дэлгэрэнгүй
Монцаме агентлагаас эрхлэн гаргадаг “Mongolia Today” сэтгүүл дээрх Байгалийн Түүхийн Музейн тухай нийтлэлийн бичлэгийг та бүхэнд хүргэж байна.
Дэлгэрэнгүй
Музейн хамтын ажиллагаа
Дэлгэрэнгүй
ШУТИС, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуультай хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулав.
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх