“БАЙГАЛИЙН” ТАНХИМ
Байгалийн түүхийн музей нь Байгалийн танхимыг 2020 оны 1 сард ашиглалтад оруулсан. Байгалийн үзмэр үзүүллэгийн танхимд хөхтөн амьтан, шувуу, геологи, ургамал, шавжийн үзмэрүүдийн дээжийг 324 м2 талбайд дэглэсэн.

Байгалийн түүхийн музей нь Байгалийн танхимыг 2020 оны 1 сард ашиглалтад оруулсан. Байгалийн үзмэр үзүүллэгийн танхимд хөхтөн амьтан, шувуу, геологи, ургамал, шавжийн үзмэрүүдийн дээжийг  324 м2 талбайд дэглэсэн. Байгалийн танхимд 37 зүйлийн өндөр уул, уулын тайга, уулын ойт хээрийн бүслүүр, хуурай хээр, цөлөрхөг хээрийн бүсэд амьдардаг амьтдыг байгалийн бүс бүслүүрээр нь хуваан дэглэсэн. Мөн энэхүү танхимаас шувууны сан хөмрөгийн 11 баг 29 овогт багтах шувууд, шавжийн цуглуулга, ургамлын хатаадас /гирбар/ болон геологийн сан хөмрөгийн хосгүй үнэт зэрэглэлд хамаарах солир, ногоон хаш болон бусад эрдсүүдийг үзэх боломжтой.

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх