Судалгаа

Байгалийн түүхийн музейн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн судалгааны ажлын товч танилцуулга

Байгалийн түүхийн музей нь БНСУ, Хятад, ХБНГУ зэрэг орнуудын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд геологи, биологийн төрөл зүйлийн судалгаа хийж байна. Хамтарсан судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл, нийтлэл хэвлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох, үзэсгэлэн гаргах чиглэлээр ажилладаг.

2012 оноос хойш хийгдсэн хамтарсан судалгааны төслүүд:      

БНСУ-ын Биологи, биотехнологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд:

  • 2012-2017 онд Монгол орны байгалийн ургамлын биологийн идэвхийн судалгаа

БНСУ-ын Үндэсний Шинжлэх ухааны музейтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд:

  • 2013 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Их Нартын байгалийн нөөц газрын ургамал, амьтны судалгаа
  • 2015 онд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Шатан орчим дахь ургамал, амьтны судалгаа
  • 2016 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэн тоонот орчим дахь ургамал, амьтны судалгаа
  • 2024 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Дархан уулын байгалийн нөөц газрын ургамал, амьтны судалгаа
  • 2024 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх ургамал, амьтны судалгаа

Хятадын Геологийн Шинжлэх Ухааны Академи, Хятадын Шинжлэх ухаан Технологийн Их Сургуультай хамтран ажиллах Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээний хүрээнд:

  • 2024 онд Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутагт Урьд кембри ба кембрийн үеийн Монгол орны шилжилт хөдөлгөөний бүс дэх бичил организмийн судалгаа
  • 2024 онд Хэнтий, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутагт Монгол орны блоклог өгөгдлүүд болон шельфийн хотгоруудыг хэлбэржүүлсэн хурдас чулуулгийн геологийн судалгаа

ХБНГУ-ын Берлин хотын Байгаль судлалын музейтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд:

  • 2024 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Шөнийн идэвхт шавжийг цуглуулах, тэдгээрийн төрөл зүйлийг тодорхойлох судалгаа тус тус хийгдсэн.
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх