ДЭЛХИЙН НҮҮДЛИЙН ШУВУУНЫ ӨДӨР – 2023 амжилттай зохион байгууллагдлаа.

ДЭЛХИЙН НҮҮДЛИЙН ШУВУУНЫ ӨДӨР – 2023

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр (ДНШӨ) 2023 үйл ажиллагааг 05-р сарын 14 нд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус үйл ажиллагааг зохион байгуулагчаар Монголын шувуу судлалын нийгэмлэг, ДНШӨ-т оролцсон нийт хүүхэд, залуусд талархал илэрхийлье. Мөн уг өдрийг хамт тэмдэглэн өнгөрүүлж, оролцсон НҮБ-ын Өсвөрийн байгаль хамгаалагчид хөтөлбөрийн хүүхдүүд, Гэж юу вэ? шинжлэх ухаан сонирхогч залуустаа маш их баярлалаа.

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр (ДНШӨ)-ийг 2006 оноос хойш жил бүр дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн бөгөөд нүүдлийн шувууд болон амьдрах буй орчныг хамгаалах шаардлагатай байгааг хүн бүрт ойлгуулахыг зорьдог. Энэ өдрийг жил бүр 5-р сарын хоёр дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт шувуу судлах, хамгаалах, сурталчлах, мөн олон төрлийн сургалт, шувуучлах аяллыг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсад 2023 оны 05-р сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Уг өдрийг энэ жил “УС- Шувуудын амьдралыг тэтгэдэг” уриан доор ерөнхий зохион байгуулагчаар Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль, хамтран зохион байгуулагчаар Байгалийн түүхийн музей, НҮБ-ын Нийгэмлэгийн “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг тэмдэглэж буй хүүхэд, залуучууд Сонгино хайрхан дүүрэгт байрлах Хун нуурт шувуу ажиглаж Байгалийн түүхийн музейгээр зочилж Нүүдлийн шувуудын тухай илтгэл, лекц, баримтат кино, гар зургийн үзэсгэлэн үзэж нэг өдрийн үр дүнтэй сонирхолтой өнгөрөөв.

1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
“ҮНЭН” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ УДАХГҮЙ БОЛНО.
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ НЬ "ОЮУНЛАГ ОЮУТАН 2024" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ 8 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дэлгэрэнгүй
6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Дэлгэрэнгүй
Музейн нээлттэй өдрүүд үргэлжилсээр…
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейд Музейн нээлттэй өдрүүд эхэллээ
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн туулай жилийн онцлох 9 ажил
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх