Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг-2024
Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэг, Монголын Байгалийн Түүхийн Музейтэй хоёр дахь жилдээ хамтран "Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг-2024" олон улсын уралдааны шилдэг бүтээлүүдээр нэг сарын турш үзэсгэлэн гаргаж толилуулахаар боллоо.
Тус уралдаан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг олон улсын уралдаан бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддагаараа онцлогтой. Энэхүү уралдаанд нийт 14 улсын 110 уран бүтээлчийн 638 гаруй бүтээлүүд ирснээс шилдэг 44 зургийг үзэсгэлэн болгон дэлгэн тавьж байгаа юм.
Энэ удаад тус үзэсгэлэнг Байгалийн Түүхийн Музейтэй хамтран урт хугацаагаар тавьж байгаа нь олон хүмүүст хүрч, очиж үзэх боломжийг нээж байгаа юм. Ийнхүү тус үзэсгэлэн нь Байгалийн Түүхийн Музей болон Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэгийн хамтын ажиллагааны эхлэл болж байгааг дуулгахад таатай байна.
Үзэсгэлэн 2025 оны 04 сарын 04 ний өдрийн 17:00 цагт нээлтээ хийж 05 сарын 04 ний өдрийг хүртэлх хугацаанд бүтэн нэг сар тавигдах тул өргөнөөр ирж Монгол улсын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц ахуй болон зэрлэг амьтдын зургийг таалан үзэхийг урья.
3 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
436
7 хоногт
6624
Сүүлийн сард
171139
Сүүлийн жилд
572810
Нийт хандалт
603449
Санал хүсэлт илгээх