Эрдэм шинжилгээний хурал
Байгалийн түүхийн музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Оюунлаг оюутан”, "Байгалийн өв судлал" эрдэм шинжилгээний бага хурлуудыг жил бүр музейд зохион байгуулна.

“ОЮУНЛАГ ОЮУТАН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Оюунлаг оюутан эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүрийн 4-5 дугаар сард их, дээд сургуулиудад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг. Энэхүү хурал нь оюутнуудад судалгааны ажлын үр дүн, туршлага, мэдлэгээ харилцан солилцох, бие биеэсээ суралцах, илтгэх ур чадвараа сайжруулах, шинжлэх ухааны өгүүлэл бичих зэрэг таатай боломжийг бий болгодог. Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг оролцогчдын өгүүллүүд нь Байгалийн өв судлал эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэгддэг.   

 

Бүртгэл үүсгэх

Хаяг: baigaliinuv.nhm@gmail.com

 

 

“БАЙГАЛИЙН ӨВ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

“Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний хурлыг жил бүрийн 9-10 дугаар сард их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, байгаль орчны төрийн бус байгууллагын судлаачдыг хамруулан зохион байгуулдаг. Энэхүү хурал нь судлаачдын судалгааны ажлын шинэлэг аргазүй, шинэ үр дүнг хэлэлцэж, олон нийтэд түгээх, туршлага, мэдээлэл солилцох, суралцах зорилготой. Хуралд оролцогчдын илтгэлийн сэдвээр бичигдсэн өгүүллүүд нь Байгалийн өв судлал эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэгддэг.  

 

Бүртгэл үүсгэх

Хаяг: baigaliinuv.nhm@gmail.com

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх