БИ ХҮҮХЭД-БИ БАГШ: БИД ХАМТДАА ЧАДНА
Монгол хүн сансарт ниссэн түүхэн энэ өдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 163 сургуулийн 8-11 дүгээр ангийн багш нар 200 гаруй сурагчид
"Хүмүүжлийн Эерэг Арга" боловсролын хөтөлбөрийн нэг болох лекц, хэлэлцүүлэгт оролцож,
Соёлын салбарын хүүхэд хамгааллын бодлоготой танилцан,
Хүүхдийн эрх ба үүрэг,
Багшийн эрх ба үүргийн талаар нээлттэй ярилцаж, багш сурагчдын хоорондын харилцаанд тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бэрхшээлийг даван туулахад юуг анхаарах талаар санаа бодлоо хуваалцаж,
Хамтаар амьдрах соёлд хэрхэн суралцах, сургуулийн үйл ажиллагаанд оролцоход өөрийн дотоод мэдрэмж ямар байгааг сорих даалгавар гүйцэтгэн өөрт тохирсон зөвлөмжийг авлаа.