Соёлын яамнаас уриалж буй “Цахим орчинд соёл түгээе Би хариуцлагатай иргэн” цувралд энэ удаа Байгалийн түүхийн музейг #ОНЦОЛЖ байна
Байгалийн түүхийн музейн #Уриа_ҮГ
Байгалийн түүхийн музейн суурь анх 1924 онд нь тавигдаж байжээ. 1940-1941 онд орон нутаг судлах музей, 1956-1991 онд Улсын төв музей, 1992 оноос Байгалийн түүхийг музей болон болон өөрчлөгдөж иржээ. Одоо тус музей геологи газарзүй, ургамал амьтны аймаг, палеонтологи болон хүн судлал гэсэн үндсэн салбаруудыг чиглэл болгон ажиллаж байна. Байгалийн түүх нь дэлхийн үүслээс эхлээд ургамал, амьтад, хүний гарал үүслийг хамарсан асар урт хугацаа буюу 4,7 миллъярд жилийн түүхэн процессыг хамардаг бөгөөд манай музей эдгээр үйл явдлын хураангуйг үзмэрээр тодотгон харуулж байна. Байгалийн Түүхийн музей нь нийт 12000 гаруй үзмэр цуглуулгатай бөгөөд эдгээр үзмэрүүдийнхээ 40 орчим хувийг байнгын үзүүллэгт дэлгэн үзүүлж жилдээ дунджаар 150 гаруй мянган хүнд үйлчилдэг.
#email info@nhm.gov.mn
хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо,
#Байгалийн түүхийн музей
утас: 11323150
вэб: www.nhm.mn