XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярыг угтаж “Байгалийн түүхийн музей”-н ажил мэргэжлээрээ үр бүтээлтэй сайн ажиллаж байгаа чадварлаг ажилтнууд шагнагдлаа.
Боловсрол, Маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд, Сэргээн засварлагч Т.Цолмонбаатар, Сан хөмрөгийн ажилтан С.Нандин-Эрдэнэ нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Сэргээн засварлагч Б.Батболд Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдаж, шагналыг музейн захиргаанаас гардуулан өгч амжилт хүсэв.
Хамт олондоо ажлын амжилт хүсье.