Олон улсын музейн өдрийг угтсан “МӨР” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна.

НЕБ-ын 116 дугаар сургуулийн 5, 6 дугаар ангийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг багш Н.Насантогтох, Р.Хишигбуян, М.Нармандах нарын хамт Олон улсын музейн өдрийг угтан Байгалийн Түүхийн Музейгээр аялуулж, “МӨР” боловсролын хөтөлбөрт оролцуулан хөхтөн амьтдын мөрийг гаргаж авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хүртээмжтэй боловсролын хөтөлбөрт хамруулах нь тэдний танин мэдэхүйн мэдлэгийг тэлэхээс гадна тэдэнд зориулсан үйл ажиллагаа эргэн тойронд нь өрнөж байдгийг таниулах нэгэн алхам байлаа. Байгалийн Түүхийн Музейн үзүүллэгт дэглэгдсэн үзмэрүүдийн тайлбар бүхий харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель номыг уншин хүссэн амьтдынхаа тухай танин мэдэхүйн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч, боловсролын хөтөлбөрт хамрагдах нь хүүхдүүдэд маш их сонирхолтой байлаа.

Сурагчид маань талархсан сэтгэлээ илэрхийлэн тайлбарлагч Н.Танан, боловсролын ажилтан Т.Мөнхтүвшин болон багш сурагч нартаа зориулан ая барьсан нь гэнэтийн бэлэг байлаа.

Сурагчдынхаа танхимын бус сургалтад анхааран хамтарч ажилдаг 116 дугаар сургуулийн багш нартаа баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

1 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
220
7 хоногт
3450
Сүүлийн сард
112710
Сүүлийн жилд
228080
Нийт хандалт
228080
Санал хүсэлт илгээх