“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Байгалийн Түүхийн музей нь Сонгинохайран дүүрэгт байрлах “Ид Шидийн Орон 1”-д “Амьтдын мөр” боловсролын хөтөлбөр хэрэгжүүллээ.

Байгаль хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал байдгийг ойлгуулах, байгальд ээлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх, улмаар Монгол орны “Улаан ном”-д орсон зэрлэг амьтдын зүс, амьдралын онцлог, орчин таниулах, ан амьтан ховордох, устаж үгүй болоход нөлөөлдөг хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг тэлэх, тэдгээрийн байгаль дээрх ул мөрийг таних, шинжих зэрэг олон талт мэдлэгийг олгох зорилготой ээлжит боловсролын хөтөлбөрөө  Сонгинохайран дүүрэгт  байрлах “Ид шидийн орон” – 1 -д хэрэгжүүллээ.

Тус хөтөлбөрөөр хүүхэд багачууд саарал чоно, шар үнэг, аргаль, янгир, цоохор ирвэс зэрэг өөрсдийн танил амьтад болон  бадгана хүдэр, аргаль, янгир, мануул, шилүүс, зэрлэг гахай зэрэг олон зэрлэг амьтдын ул мөрийг баримлын шавар ашиглан гарган авч, түүндээ орчин бүрдүүлэн суралцлаа.

10 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
453
7 хоногт
5709
Сүүлийн сард
22614
Сүүлийн жилд
94253
Нийт хандалт
94253
Санал хүсэлт илгээх