11 дүгээр сарын 29-ний өдөр Байгалийн Түүхийн музей, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд музейн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын ахисан түвшний сургалтад хамруулах, байгаль -соёлын өвийн хамтын судалгаа хийх, маркетингийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, лабораторийн шинжилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах талаар Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр, БуХС-ийн захирал Доктор(Ph.D), дэд профессор А.Энхбат нар харилцан тохиролцов.
Санамж бичиг байгуулахад музейн холбогдох судлаач, хэлтсийн дарга нар болон БуХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор (Ph.D), дэд профессор Д.Бямбасүрэн нар байлцав.